
Green agent аян
Рэй Менежмент Групп ХХК – ийн хамт олноос санаачлан амьдарч буй хотоо байгаль, оршин суугчдадаа ээлтэй төлөвлөлт бүхий ногоон хот болгоход бодит хувь нэмэр оруулах зорилгоор “𝗚𝗥𝗘𝗘𝗡 𝗔𝗚𝗘𝗡𝗧” аян “МОДыг МООД болгоё” уриан дор хэрэгжүүлж эхэллээ.



Green Agent аяны хүрээнд Рэй Менежмент Групп ХХК-ийн ҮХХ-ийн түрээс болон борлуулалтын гэрээний шимтгэл бүрийн 50.000 төгрөг амьдардаг орчин, их хотоо ногоон хот болгоход туслана.
Улаанбаатар хотод мод тариснаар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хот болон иргэдэд тулгарч байгаа байгалийн гамшгийн нөлөөллийг бууруулж, ногоон хот болоход бодит хувь нэмэр оруулна.



Бидэнтэй хамтран ажилладаг эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, худалдан авагч, ҮХХ-ийн мэргэжилтэн та бүхэн “𝗚𝗥𝗘𝗘𝗡 𝗔𝗚𝗘𝗡𝗧” аянд нэгдэн, хамтдаа мод тарьж, МОДыг МООД болгоё.