Akoya Residence & Tower
Төслийн мэдээлэл:
AKOYA RESIDENCE хотхон нь Нийслэл хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй А зэрэглэлийн бүсэд байрлалтай гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээт бүхнийг нэг дор цогцлоосон бизнес зэрэглэлийн үйлчилгээтэй орон сууц юм.
Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий тансаг зэрэглэлийн 180 айлын 3 блок орон сууц болон 5 давхар худалдаа үйлчилгээний төвтэй.
Аз жаргалтай амьдралыг AKOYA танай гэр бүлд зориулав.
Төслийн давуу тал:
- Хотын бүх байршил руу орц, гарц сайтай, хотын төв цэгээс 2 км зайд байршилтай.
- Худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэгтэй ойр
- Орчин үеийн интерьер дизайны шийдэл, саруулхан харууц
- Давхартаа цөөн айлтай
- Тав тухыг дээд зэргээр хангахуйц орон зай, архитектурын зөв төлөвлөлт
- Орчлон, Хобби, Олонлог зэрэг шилдэг сургуулиудтай ойр
Сонголтууд
Орон сууцны сонголт: 84м2- 157м2 / 3-4 өрөө /
Төслийн байршил: ХУД, 18-р хороо, Emart-ын баруун урд талд, Хобби сургуулийн чанх ард байрлалд, Хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай.