Skip links

Хөрөнгө Оруулалт

Рэй менежмент нь групп компанийн бүтэц, экосистемээр дамжуулан барилгын төслийн менежментийн ажлын хүрээнд барилгын төсөлд алтернатив хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Алтернатив хөрөнгө оруулалт гэж юу вэ?

- Орчны судалгаа

- Барилгын материалын хөрөнгө оруулалт

- Шууд хөрөнгө оруулалт

- Барилгын ажил, үйлчилгээгээр хөрөнгө оруулах

Төслийн үе шат болон онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын багц үүсгэж, хөрөнгө оруулалтыг оруулж, менежментийн түвшинд орж ажилладгаараа онцлог юм. Хөрөнгө оруулалтын санг удирдах санхүүгийн болон менежментийн баг төвлөрөн ажиллаж байна.

Бид ямар төсөлд хөрөнгө оруулалт хийх вэ:

- Орон сууцны төсөл амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай  компани байх

- Төсөлтэй холбоотой эрх зүйн зөрчилгүй байх

- Одоо хэрэгжүүлж буй төслийн ажил нь явагдаж байгаа

- Ирээдүйд үнэ цэнэ нь өсөхүйц сайн байршилтай

- Төлөвлөлт, чанар стандарт хангасан байх

- Хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломжтой байх

Бидний санал болгож буй хөрөнгө оруулалтын төрлүүд:

- Богино хугацааны хөрөнгө оруулалт: Орон сууц, оффис үйлчилгээний төвийн барилгын төслийн сууринаас эхлэн хөрөнгө оруулалт хийж ашиглалтанд орох хүртэл орсны дараа гэх мэт үе шаттай борлуулах.

- Урт хугацааны хөрөнгө оруулалт: Орон сууц, оффис үйлчилгээний барилгын сууринаас болон дундын шатанд хөрөнгө оруулалт хийж ашиглалтанд орсны дараа түрээслүүлэн түрээсийн ашиг хүртэх.

- Төслийг бүхэлд нь санхүүжүүлэх: Тухайн төслийг сууринаас нь эхлэн дангаар хөрөнгө оруулалт хийх.

Бидэнд хандан төслийн хөрөнгө оруулалтын саналыг ирүүлэхийг хүсвэл info@rei.mn хаяг руу төслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон холбоо барих мэдээллийг ирүүлж болно.

This website uses cookies to improve your web experience.
error: Content is protected !!