Хөрөнгийн менежментийн үйлчилгээ
ҮХХ-н менежментийн үйлчилгээ гэдэг нь орон сууцны, худалдаа үйлчилгээ оффисын, үйлдвэрлэл агуулахын болон тусгай (театр, спорт заал, амралтын газар, сургууль цэцэрлэг гэх мэт) барилгууд гэх мэт бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээ, аюулгүй байдал зэргийг хангахаас гадна, түрээслүүлэгч болон түрээслэгч, эзэмшигч нарын харилцааг зохицуулах гуравдагч компанийн үйлчилгээг хэлнэ. ҮХХ-н менежментийн эдгээр үйлчилгээг бүтнээр болон салгаж өгч болох бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн насжилтыг уртасгах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх гол зорилготой.

01
Ашиглалтын менежмент
Барилгыг ашиглалтад орсон цагаас эхлэн тухайн барилгын насжилтыг тооцох хэрэгцээ үүсдэг. Дараах үйлчилгээ хамаарна: - Хяналтын камер хамгаалах систем -Өдөр тутмын болон хуваарьт үзлэг - Төлөвлөгөөт засвар, үйлчилгээ - Дэд бүтцийн инженерийн засвар, үйлчилгээ - Гадна талбайн арчлалт, ногоон байгууламж
02
Эд хөрөнгийн менежмент
Барилга байгууламжийг ашиглалтад орсноос хойш өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, тухайн төслийн хөрөнгийг үр ашигтайгаар удирдах, түрээсийн борлуулалтыг гүйцэтгэх, өмчлөгчийн эзнийг төлөөлөн түрээслэгч нартай харилцаа тогтоох, тухайн төслийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх зорилгоор дараах үйлчилгээнүүд хамаардаг. ҮХХ-ийн Эд хөрөнгийн менежментийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээ: - Түрээсийн маркетинг, -Борлуулалтын дүүргэлт - Оршин суугч, түрээслэгчдэд чиглэсэн бусад үйлчилгээ - Түрээсийн төлбөр цуглуулалт - Тайлан эргэх холбоо - Үл хөдлөх хөрөнгийн даатгал зэрэг багтдаг.