Барилгын төслийн менежмент
Бидний хувьд барилгын салбарт үзүүлж буй олон талт цогц үйл ажиллагаагаар дамжуулж, өөрсдийн экосистемийн хүрээнд Барилгын төслийн менежментийн үйлчилгээг хөгжүүлж байна. Төслийн үе шат бүрт тохирсон дараах ажлуудыг туршлагатай баг хамт олон хариуцлагатайгаар, мэргэжлийн өндөр түвшинд ханган ажиллана.
![](https://rei.mn/wp-content/uploads/2022/12/Screenshot-2022-12-20-at-01.34.16.png)
А
Барилгын төслийн зах зээлийн суурь судалгаанууд хийх
- Орчны судалгаа - Хэрэглэгчийн судалгаа - Өрсөлдөгчийн судалгаа - Үнийн судалгаа
Б
Шинэ төслийн консепци боловсруулах
- Төслийн өнгө төрхийг тодорхойлох - Онцлог давуу талуудыг тодорхойлох - Худалдан авагчийг тодорхойлох - Үнийн бодлогыг тодорхойлох
В
Санхүүгийн модель гаргах
Г
Алтернатив хөрөнгө оруулалтыг хийх, эдгээрийн зарцуулалт, хуваарилалт, хяналт хийх
- Барилгын материалын хөрөнгө оруулалт - Шууд хөрөнгө оруулалт - Барилгын ажил гүйцэтгэл, зураг төсөл гэх мэт
Д
Төслийн маркетинг, борлуулалт хийх
Төслийн ажлын үе шат, онцлогт тохирсон маркетинг, борлуулалтын төлөвлөгөө боловсруулан, Мэргэшсэн агент, борлуулалтын туршлагатай баг борлуулалтыг гүйцэтгэн ажилладаг.
Маркетингийн ажлууд:
- Сошиал суваг хөгжүүлэлт, оновчтой сурталчилгаа
- ҮХХ-ийн мэргэжлийн зураг авалт, видео контент
- Арга хэмжээ, өдөрлөгүүд, байгууллагуудад танилцуулга хийх