Skip links

Үйлчилгээ

We provide digital experience.

Шинэ төслийн хөгжүүлэлт, борлуулалт

Хотын аль ч бүсэд шинээр ашиглалтад орж буй орон сууцны төслүүдэд маркетинг, борлуулалтын туршлагатай баг хамт олон хариуцлагатайгаар, мэргэжлийн өндөр түвшинд ажиллана. Бид төслийн үе шат бүрд тохирсон дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

01

Шинэ төслийн зах зээлийн судалгаа

-Орчны судалгаа
-Хэрэглэгчийн судалгаа
-Өрсөлдөгчийн судалгаа
-Үнийн судалгаа

02

Шинэ төслийн консепци боловсруулах

-Төслийн өнгө төрхийг тодорхойлох
-Онцлог давуу талуудыг тодорхойлох
-Худалдан авагчийг тодорхойлох
-Үнийн бодлогыг тодорхойлох

03

Маркетинг, борлуулалт

Маркетинг, борлуулалтын төлөвлөгөө боловсруулан, тухайн төслийн Сошиал суваг хөгжүүлэлтийг хариуцан ажиллахаас гадна, арга хэмжээ, өдөрлөгүүдийг зохион байгуулдаг.

Үл хөдлөх хөрөнгийн Зөвлөгөө, Зуучлал

Рэй менежмент ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлуулалт, түрээсийн зуучлалын үйлчилгээг хоёр талын эрх ашгийг хамгаалан ёс зүйтэй, мэргэжлийн агентын багаар гүйцэтгэдэг. Бид ҮХХ-ийн үнэлгээ хийж, зах зээлд сурталчлах оновчтой маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглан, хурдан шуурхай худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэхэд хамтран ажилладаг.

ҮХХ-ийн талаар болон тус салбарын сүүлийн үеийн чиг хандлага, бодит үнэлгээ, бусад мэдээллээр худалдан авагчдыг хангаж, худалдан авалтын зөвлөгөө үзүүлдэг.

Үл хөдлөх хөрөнгийн Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын зуучлал

Рэй менежмент ХХК нь дараах байдлаар Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагааг явуулж байна.

01

Бид групп компанийнхаа эко системийн хүрээнд шинэ төслүүд дээр барилгын материал нийлүүлж, хөрөнгө оруулж хамтран ажиллана.

-Ган карказ
-Хөнгөн блок
-Цонх
-Бохирын септик систем
Ашигтай байрлалд, өгөөж өндөртэй үл хөдлөх хөрөнгүүдийг гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт санал болгож байна.

Үл хөдлөх Хөрөнгийн Менежмент

ҮХХ-н менежментийн үйлчилгээ гэдэг нь орон сууцны, худалдаа үйлчилгээ оффисын, үйлдвэрлэл агуулахын болон тусгай (театр, спорт заал, амралтын газар, сургууль цэцэрлэг гэх мэт) барилгууд гэх мэт бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээ, аюулгүй байдал зэргийг хангахаас гадна, түрээслүүлэгч болон түрээслэгч, эзэмшигч нарын харилцааг зохицуулах гуравдагч компанийн үйлчилгээг хэлнэ. ҮХХ-н менежментийн эдгээр үйлчилгээг бүтнээр болон салгаж өгч болох бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн насжилтыг уртасгах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх гол зорилготой.

01

Ашиглалтын менежмент

Барилгыг ашиглалтад орсон цагаас эхлэн тухайн барилгын насжилтыг тооцох хэрэгцээ үүсдэг. Дараах үйлчилгээ хамаарна:
-Хяналтын камер хамгаалах систем
-Өдөр тутмын болон хуваарьт үзлэг
-Төлөвлөгөөт засвар, үйлчилгээ
-Дэд бүтцийн инженерийн засвар, үйлчилгээ
-Гадна талбайн арчлалт, ногоон байгууламж

02

Эд хөрөнгийн менежмент

Барилга байгууламжийг ашиглалтад орсноос хойш өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, тухайн төслийн хөрөнгийг үр ашигтайгаар удирдах, түрээсийн борлуулалтыг гүйцэтгэх, өмчлөгчийн эзнийг төлөөлөн түрээслэгч нартай харилцаа тогтоох, тухайн төслийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх зорилгоор дараах үйлчилгээнүүд хамаардаг.
ҮХХ-ийн Эд хөрөнгийн менежментийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээ:
-Түрээсийн маркетинг,
-Борлуулалтын дүүргэлт
-Оршин суугч, түрээслэгчдэд чиглэсэн бусад үйлчилгээ
-Түрээсийн төлбөр цуглуулалт
-Тайлан эргэх холбоо
-Үл хөдлөх хөрөнгийн даатгал зэрэг багтдаг.

This website uses cookies to improve your web experience.
error: Content is protected !!
mnMongolian