Skip links

REI SYNERGY

Бид барилгын салбарт өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу салбартаа тэргүүлэх зорилготой, мөн нэгнийгээ дэмжин ажиллахаар загварчилагдсан компаниудын экосистемийг үүсгэсэн. Энэхүү экосистем нь төслийг эхнээс нь эцсийн шат хүртэлх цогц үйлчилгээгээр хангах чадвартай, нэгдмэл удирдлагатай, бүрэн систем билээ. Тус экосистемийг бид REI SYNERGY гэж нэрлэcэн юм.

Бид барилгын төслийн хөрөнгө оруулалт, менежмент, борлуулалт, зуучлалын үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд контент маркетинг, барилгын материалын үйлдвэрлэлийн парк, барилга угсралтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг экосистемийн хүрээн дэх компаниудын хамтаар хөгжүүлсээр байгаа юм. Цаашдаа дэвшилтэд технологи, сайн туршлагыг компанидаа нэвтрүүлж, хөрөнгө оруулагч байгууллагуудтай урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг барилгын салбарт татах бодлогыг үндсэн чиглэл болгон ажиллаж эхлээд байна.

Rei Synergy -ийн бүрэлдэхүүн дэх компаниуд

2025 оны байдлаар Rei Synergy экосистемийн голлох компаниуд экосистемд дараах үүрэгтэй оролцоно.

  • Rei Management нь үл хөдлөх хөрөнгийн төслийн менежмент, хөрөнгө оруулалт зэрэгт төвлөрч, төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх,
  • Rei Industry нь барилгын төслүүдэд шаардлагатай, чанартай барилгын материалыг үйлдвэрлэж, тасалдалгүй нийлүүлэх,
  • Rei Media нь дижитал маркетинг болон чадварлаг медиа контент бүтээгчдийн багийг удирдан, үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн борлуулалтыг дэмжих,

Цогц шийдэл, нээлттэй үйлчилгээ: Монгол Улсад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд ихэвчлэн төслийн тодорхой үе шатуудыг хариуцан ажилладаг бол Rei Synergy систем нь төслийг эхнээс нь эцсийн шат хүртэл цогц үйлчилгээгээр хангах боломжтой юм. Уг нэгдмэл уян хатан чанар нь Rei Synergy-г харилцагч, хамтрагч нартаа төслийн бүх шатанд тулгардаг асуудлыг шийдвэрлэх шинэлэг, иж бүрэн шийдлүүдийг санал болгож байна. Барилгын материал үйлдвэрлэлээс эхлэн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, медиа маркетинг, зураг төсөл боловсруулалт, хөрөнгө оруулалт зэрэг үйл ажиллагааг цогцоор нь шийдэх нь Rei Synergy-г зах зээлд өвөрмөц болгох гол түлхүүр юм.

This website uses cookies to improve your web experience.
error: Content is protected !!