Skip links

Барилгын үйл ажиллагаанд илэрдэг нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудал

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, ХЭМАБ-ын үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд хүчээ нэгтгэх зорилгоор “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлыг 11 дэх жилдээ /2022.09.22-30/ Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрчим хүч, Барилга, Эрүүл мэндийн салбар зэрэгт ХЭМАБ-ын асуудлаар тус бүрийн онцлогийг тусгасан шийдэлд хүрэх зорилго тавин зохион байгуулагдсан билээ. Энэхүү бага хурлын үеэр тавигдсан МХЕГ-ын ахлах байцаагч Ш.Хонгорзулын тавьсан илтгэлийг танилцуулж байна. 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2022 онд хийгдсэн урьдчилан сэргийлэх шалгалтанд нийт 1376 байгууллага, иргэн хамрагдсан. Үүнд, 646 захиалагч,  688 ерөнхий болон туслан гүйцэтгэгч  аж ахуйн нэгж байгууллага, 42 бригад буюу хөдөлмөрөө нэгтгэн ажиллагсад байна. Шалгалтад хамрагдсан гүйцэтгэгч 688 аж ахуйн нэгж байгууллагын 516 буюу 75 хувь нь угсралтын болон бусад үйл ажиллагаа /цахилгаан, дулаан, холбоо/, 103 буюу 15.0 хувь нь дотоод засал, 69 буюу 10.0 хувь нь гадна фасадны ажил хийгдэж байна.

Нийт 19384 ажилтан, албан хаагч ажиллаж байгаагаас 3490 буюу нийт ажилтны 18 хувь нь эмэгтэй, 136 буюу 0.7 хувь нь гадаад ажилчин, 6202 буюу 32 хувь нь инженер техникийн болон мэргэжлийн ажилтан,13046 нь нь мэргэжлийн үнэмлэхгүй, ажлын байрны дадлагаар тухайн ажлыг гүйцэтгэх дадлыг олж авсан хөдөлмөрөө нэгтгэн ажиллагсад байна.

2022 онд хийгдсэн урьдчилан сэргийлэх шалгалт – Зөрчил

Шалгалтаар илрүүлсэн зөрчил

Барилга байгууламжийг барьж байгуулах үйлдвэрлэлийн орчны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг  хангасан эсэх

Зөрчил, арга хэмжээ

13 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу 17800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна. 

Шалгалтын явцад авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнүүд

Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол гэмтлээс ажилтны амь нас эрүүл мэндийг хамгаалах, машин механизмын аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар гаргасан 2 төрлийн зөвлөмж, мэдэгдлийг  1292 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн байна.

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээ хийх, хаалт, хамгаалалтыг зөв суурилуулах, салбарын онцлогтой холбогдуулан зааварчилгааг өгөх, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг ажлын байранд зөв хэрэглэж хэвшүүлэх, өндрийн хамгаалах бүсийн бэхлэх нөхцөлийг бүрдүүлэх техник зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар аж ахуйн нэгж байгууллагын инженер техникийн ажилтан, ажилчдад заавар зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлсэн.
  • Барилгын түр хашаа MNS 5414:2004 стандартын шаардлагын дагуу барилгын орчны аюулгүй байдлыг хангуулахаар Улаанбаатар хотод нийт 391 объектын түр хашааны өндрийн хэмжээ /3м/, бат бэх байдал, өнгө үзэмж, хийцийн байдалд үзлэг шалгалтыг 2 удаагийн давтамжтайгаар явуулж, стандартад тогтоосон хэмжээ, аюулгүйн шаардлага хангаагүй нийт 172 объектын хашааны эвдрэл гэмтэл, өнгө үзэмжийг сэргээн засварлуулсан, 21 объектод шинээр 1360 м явган замын саравчийг  хийлгүүлж,  ажил олгогч болон эрх бүхий албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудтай хамтран ажилласан байна.
  • 55 аж ахуйн нэгж байгууллагын 2200 инженер техникийн ажилтан болон ажилчдад сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн байна.

Барилгын салбарын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх мэдээлэл  

2016-2021 /www.om.inspection.gov.mn/

ОнБаталгаажуулсан ослын тооОслын хэлбэр
Нас барсанХүндХөнгөн
201733227185120 
201828330147106 
201933652146138 
202035340170143 
202125634112110
       Нийт1560183760617

2017-2021 онд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 8.6 хувь нь барилгын салбарт гарсан байна.

Барилгын салбарын осол нийт ослын 8.6 хувьд хамаарч байгаа боловч нас баралт өндөр хувьтай буюу 35 тохиолдолтой байна. Энэ нь ослын улмаас нас барсан тохиолдлын 20 хувьд хамаарч байна. 2021 онд 21 осол гарч үүнээс 6 хүн нас барсан байна.

Цаашид анхаарах асуудлууд

  • Барилга угсралтын болон дотоод заслын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа Бригад буюу хөдөлмөрөө нэгтгэн ажиллагсадын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн болон Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран  системийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулах
  • ХНХСайдын 2019 оны А/370 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын ХАБЭА-н тусгай сургалтыг чанаржуулах, “Барилгын аюулгүй ажиллагаа” хөтөлбөрөөр 20 цагийн ХАБЭА-н тусгай сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн суралцагчдын   сертификат, мэдээллийн санд үзлэг зохион байгуулах
  • Барилгын ажилд ашиглагдаж байгаа насжилт өндөртэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын талаарх тандалт судалгааг хийж, хязгаарлах, технологийн шинэчлэл өөрчлөлт хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авах
  • Барилгын ажил эрхлэхээр тендер, төсөл хөтөлбөрийн шалгаруулалтад  оролцож буй аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын мэргэжлийн ажилтны хүний нөөц, тэдгээрийн тогтвор суурьшил, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны төсөв хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх шалгуур үзүүлэлтүүдийг  тооцдог болгох 

Leave a comment

This website uses cookies to improve your web experience.
error: Content is protected !!
mnMongolian